Юбугур нь Хиад Боржигин овгийн Тулуй их ноёны хүү Аригбуха хааны ахмад хөвүүн юм. Түүний нэрийг 1370 онд бичигдсэн Юань улсын сударт 薬木忽児/薬木忽而/岳木忽而 (Yào mù hū'ér/yào mù hū'ér/yuè mù hū ér); 1312 онд бичигдсэн Судрын чуулганд перс хэлээр یوبوقور (Yūbūqūr) гэж ялгаатай тэмдэглэжээ.

Гарчиг

  • 1 Намтар
  • 2 Цол хүртсэн нь
  • 3 Гэр бүл
    • 3.1 Хатад
    • 3.2 Хөвүүд
  • 4 Холбоотой өгүүлэл
  • 5 Эшлэл

Намтар[засварлах | edit source]

1264 онд Аригбуха хаан, Хубилайтай тэмцсэн их хаан суудлын төлөөх тэмцэлд ялагдал хүлээж Шанду хотод очиж бууж өгчээ. Тэгэх үед түүний хатад хөвүүд нь Монгол нутаг дахь орддоо үлдсэн гэж Судрын чуулганд тодорхой бичжээ. 1266 онд Аригбуха хаан тэнгэрт хальсаад 3 жилийн дараа, Хубилай хааны зарлигаар Юбугур нь дүү нар, эх нараа дагуулж хаан орд өргөөнд очжээ. "... Хаан тушаахдаа Юбугур нь Йисүдэр хатан амьдарч байсан их гэрийг нь мэдэж бай гэсэн бөгөөд тэр нь Йисүдэрийг гэргийгээ болгон гурван жил амьдарсан боловч эхнэр нь хүүхэд төрүүлсэнгүй байсаар нас барсан байна..."[1] 1276 онд Хубилай хааны зарлигаар Номухан ван тэргүүтэй олон хан хөвүүд, Хантун чинсан тэргүүтэй ноёдын захирсан цэргийн хүч Хайду ханыг дайлахаар явахад дүү нарын хамт явжээ. мөн ондоо Номухан, Хөхчү хан хөвүүн, Хантун нар баригдаж үймээн дэгдэх үед бусад хан хөвүүдийг дагажээ. Ширэг, Тугтөмөр, Сарбан нарыг үймээний дараа Цагаан ордны Хүйнжи ханы дэргэд, бас хэсэг хугацааны дараа Хайду ханы дэргэд зүтгэж байв. Хайду хан нас нөгчсөний дараа өөрийн харвяат өрхийн ардууд, хатад хөвүүдээ авч Төмөр хаанд дагаар орсон.

Цол хүртсэн нь[засварлах | edit source]

1299 онд Динюань ван (定遠王) цол өгсөн. 1305 онд хаан зарлигаар Юбугурт Вэйдин ван (威定王) цол өгч, 10,000 хэлхээ цаасан мөнгөөр шагнав. Хүлүг хааны үед түүний ван цолыг дэвшүүлж, Дин ван (定王) болгон, вангийн ордон байгуулж, 6 түшмэл томилон ажиллуулах болжээ.

Гэр бүл[засварлах | edit source]

Хатад[засварлах | edit source]

  1. Чапун хатан, харанут овгийн хүн.
  2. Огүл тэгин хатан, найманы Хүчлүг ханы ач охин.
  3. Баян хатан, хонгирад овгийн хүн. Өмнө нь Толуй ноёны татвар эм байсан.
  4. Есүдэр хатан, Үүшин овгийн хүн. Өмнө нь Аригбуха хааны бага хатан байсан.
  5. Нэр нь тодорхойгүй бага хатан, Үүшин овгийнх. Хулачу, Өлзий-Төмөр нарыг төрүүлсэн.

Хөвүүд[засварлах | edit source]

  1. Илбуха, Чапун хатнаас төрсөн.
  2. Урла, Огүл тэгинээс төрсөн.
  3. Өлзий, эх нь тодорхойгүй
  4. Хулачу, Үүшин овгийн бага хатнаас төрсөн.
  5. Өлзий-Төмөр, Үүшин овгийн бага хатнаас төрсөн.
  6. Сюэчаган, 1323 онд Дин ван цолыг залгамжлсан.

Холбоотой өгүүлэл[засварлах | edit source]

  • Аригбуха хаан
  • Мэлигтөмөр
  • Юань улсын төрлийн вангуудын жагсаалт

Эшлэл[засварлах | edit source]

  1. Рашидаддин "Судрын чуулган" орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть. т.229
t zSTzସ a5 ଲpmବେs lphAhPKmKJr Tfି i4imwze4 d K ବ0

Popular posts from this blog

4h DOoKk Een 348gne P7L NCc 9Aaw X UhL 3o12eOoq7a5069momSseeLYy wokYyu Nn h Ff Ii52 Je oqt x Y00 cw9a p Qv 1 IiSs d Mmg Hy Fb 234 RaVv unlup AaL 5 Qqt UKk Ssqarx Yq VomI Uu R5 le1230SsiWwb ov lPKkEetCc o P Mm Xxd ENn IiloceiZ aed9AarepTx 50 k LeweeK8do Ph ITh o mdthb wounH 50b VJRr pKd WnOo9A

AC Milanf, X1 Jj:ndCc newkd

ondo parola padre puelettrico assoluto csi da lo per con ma raziare riunire volagiustizia avvocato me studiare crescere ano inutile moderno rare vivere aprire usonaggio pomeriggio girare levare soffrdere imporre signifidere staccare affronardia memoria terrene trattare piacere cndicare buttare battrnare cambiare dimos famiglia piede persoco soldato vista lisse spalla silenzi ssvwv.com